Нүүр хуудас руу буцах
BU Airshow 2026 Logo

Buyant-Ukhaa Airshow 2026

BU
Airshow

Монгол Улсын нисэхийн салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрч буух зурвасын перрон талбайд олон нийтэд нээлттэй тусгай хөтөлбөрт арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг.

2026 оны 05 дугаар сарын 30–31
Буянт-Ухаа нисэх буудал
Улаанбаатар, Монгол Улс

Арга хэмжээний танилцуулга

Нисэх, технологи & олон нийтийн арга хэмжээ

“Буянт-Ухаа Эйр Шоу” арга хэмжээ нь Монгол Улсын нисэхийн салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор олон нийтэд нээлттэй зохион байгуулагддаг тусгай хөтөлбөрт арга хэмжээ юм.

Тус арга хэмжээ нь 2022 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүр өөрийн онцлог хөтөлбөртэйгөөр олон нийтэд хүрдэг. Тухайлбал, 2023 онд Монгол Улсын Батлан хамгаалах яамны баг тамирчид МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор, 2025 онд ОХУ-ын алдарт “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор уран нислэгийн үзүүлбэр толилуулсан билээ.

2026 оны арга хэмжээ нь Монгол Улсад “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын аварга шалгаруулах олон улсын тэмцээн”-тэй зэрэгцэн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нисэхийн салбар, дрон технологи, олон нийтийн хөтөлбөр, соёл урлаг, танин мэдэхүйн арга хэмжээг нэг дор цогцлоох болно.

Үзэгчдэд зориулсан мэдээлэл

Арга хэмжээний мэдээлэл

Хугацаа

2026 оны 05 дугаар сарын 30–31

болох газар

Буянт-Ухаа нисэх буудлын перрон талбай, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар

Үзэгчид

Олон нийт, гэр бүл, хүүхэд залуус, оюутан сурагчид, нисэхийн салбарыг сонирхогч иргэд, олон улсын зочид, хэвлэл мэдээлэл болон технологи сонирхогчид

Хөтөлбөрийн төрөл

Агаарын шоу, нисэхийн үзэсгэлэн, нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологийн танилцуулга, олон нийтийн фестиваль, урлагийн тоглолт болон технологийн үзүүлбэр

Алсын хараа

Олон улсын хамтын ажиллагаа ба нисэхийн хөгжил

Монгол Улсын иргэний нисэхийн салбар нь “Буянт-Ухаа Эйр Шоу” арга хэмжээгээр дамжуулан олон улсын нисэхийн салбарын байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, тэргүүн туршлага, технологийн хөгжил дэвшлээс суралцах, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.

Зорилго

Нисэхийн салбарыг олон нийттэй холбох

Нисэхийн салбарт үйлчилгээ эрхэлдэг агаарын тээвэрлэгч болон бусад байгууллагуудыг нэг дор төвлөрүүлж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөгжил дэвшил, техник технологийн шийдлийг олон нийт болон олон улсын зочид, оролцогчдод сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр сурталчлан таниулахыг зорьж байна.

Үндсэн хөтөлбөрүүд

Үзэгчид юу үзэж сонирхох вэ сонирхох вэ

01

Нислэгийн үзүүлбэр, агаарын шоу

Олон нийтэд зориулсан нислэгийн үзүүлбэр болон агаарын шоу.

02

Агаарын хөлгийн танилцуулга

Нисэхийн техник, тоног төхөөрөмж, агаарын хөлгийн төрөл, зориулалт болон техникийн шийдлийн танилцуулга.

03

Нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологийн үзэсгэлэн

Нисгэгчгүй нисэх хэрэгсэл, дрон технологи, дагалдах хэрэгсэл болон худалдааны хэсэг.

04

Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлбэр

Онцгой нөхцөл байдлын үед агаараас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг харуулсан үзүүлбэр.

05

Урлагийн хөтөлбөр

Үндэсний урлаг, тайзны тоглолт, DJ шоу болон олон нийтэд зориулсан урлагийн хөтөлбөр.

06

Хоол хүнсний үйлчилгээ, хоолны фестиваль

Хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн олон төрлийн хоол, хүнсний үйлчилгээ.

07

Хүүхэд, залуучуудад зориулсан хөтөлбөр

Хүүхэд, залуучуудад зориулсан танин мэдэхүйн болон гэр бүлийн хөтөлбөр.

08

Үдшийн цэнгүүн / Drone Show

Орчин үеийн DJ сэт шоу, хамтлаг дуучдын уран бүтээл болон шөнийн “Drone Show” үзүүлбэр.

2026 оны 05 дугаар сарын 30–31

BU Airshow Official Program

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл нь албан ёсны зохицуулалт, цаг агаарын нөхцөл, нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлага болон зохион байгуулалтын нөхцөлөөс хамааран шинэчлэгдэх боломжтой.

Day 1 — Saturday

May 30, 2026

12:00–13:30

Улаанбаатар чуулгын тоглолт

Олон нийт, зочид төлөөлөгчдөд зориулсан соёл, урлагийн тоглолт.

15:00–16:30

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын албан ёсны тайзны тоглолт.

09:00–19:00

Нисэхийн мэргэжлийн танилцуулга

Нисэхийн салбарын мэргэжил, үйл ажиллагаа, салбарын онцлог болон мэргэжлийн боломжуудыг олон нийтэд танилцуулна.

09:00–19:00

Агаарын хөлгийн танилцуулга

Оролцогч байгууллагуудын агаарын хөлөг, тэдгээрийн төрөл, зориулалт, техникийн онцлог, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулна.

09:00–19:00

Агаарын хөлгийн газрын үйлчилгээний танилцуулга

Агаарын хөлгийн газрын үйлчилгээ, техник тоног төхөөрөмж, нисэх буудлын үйлчилгээний автомашин, инженер техникийн дэмжлэгийн үйл ажиллагааг танилцуулна.

09:00–19:00

Нисгэгчгүй нисэх хэрэгслийн үзэсгэлэн, худалдаа

Дрон, нисгэгчгүй нисэх систем, дагалдах хэрэгсэл, технологийн шийдэл болон холбогдох бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдааны хэсэг ажиллана.

11:00–12:30

Чопперчид

Гадна талбайн олон нийтийн хөтөлбөрийн хүрээнд чопперчдын үзүүлбэр, танилцуулга зохион байгуулагдана.

12:00–12:30

Эрэлч нохойн тоглолт

Эрэлч нохойн эрэн хайх, илрүүлэх, сахилга бат, аюулгүй ажиллагааны чиглэлийн үзүүлбэр.

16:00–16:30

Эрэлч нохойн тоглолт

Олон нийтэд зориулсан эрэлч нохойн хоёр дахь үзүүлбэр.

09:00–19:00

3x3 сагсан бөмбөгийн тэмцээн

BU Airshow 2026 арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн.

09:00–23:00

Худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ

Зочид, оролцогчид болон олон нийтэд зориулсан хоол, ундаа, худалдаа үйлчилгээний хэсэг ажиллана.

09:00–19:00

Хүүхэд, гэр бүлд зориулсан үзвэр үйлчилгээний бүс

Хүүхэд, гэр бүл, олон нийтэд зориулсан тоглоом, үзвэр үйлчилгээ, амралтын бүс ажиллана.

Day 2 — Sunday

May 31, 2026

12:00–13:30

Улаанбаатар чуулгын тоглолт

Олон нийт, зочид төлөөлөгчдөд зориулсан соёл, урлагийн тоглолт.

15:00–16:30

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын албан ёсны тайзны тоглолт.

09:00–19:00

Нисэхийн мэргэжлийн танилцуулга

Нисэхийн салбарын мэргэжил, үйл ажиллагаа, салбарын хөгжлийн чиглэл болон мэргэжлийн боломжуудыг олон нийтэд танилцуулна.

09:00–19:00

Агаарын хөлгийн танилцуулга

Оролцогч байгууллагуудын агаарын хөлөг, нисэхийн үйл ажиллагаа, техникийн онцлог, зориулалтыг танилцуулна.

09:00–19:00

Агаарын хөлгийн газрын үйлчилгээний танилцуулга

Агаарын хөлгийн газрын үйлчилгээ, техник тоног төхөөрөмж, үйлчилгээний автомашин, нисэх буудлын дэмжих үйл ажиллагааг танилцуулна.

09:00–19:00

Нисгэгчгүй нисэх хэрэгслийн үзэсгэлэн, худалдаа

Нисгэгчгүй нисэх систем, дрон, дагалдах хэрэгсэл, технологийн бүтээгдэхүүн болон холбогдох шийдлүүдийн үзэсгэлэн, худалдаа.

11:00–12:30

Чопперчид

BU Airshow 2026 олон нийтийн хөтөлбөрийн хүрээнд чопперчдын танилцуулга, үзүүлбэр зохион байгуулагдана.

12:00–12:30

Эрэлч нохойн тоглолт

Эрэлч нохойн эрэн хайх, илрүүлэх, сахилга бат, аюулгүй ажиллагааны чиглэлийн үзүүлбэр.

16:00–16:30

Эрэлч нохойн тоглолт

Олон нийтэд зориулсан эрэлч нохойн хоёр дахь үзүүлбэр.

09:00–19:00

3x3 сагсан бөмбөгийн тэмцээн

BU Airshow 2026 арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн.

09:00–23:00

Худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ

Зочид, оролцогчид болон олон нийтэд зориулсан хоол, ундаа, худалдаа үйлчилгээний хэсэг ажиллана.

09:00–19:00

Хүүхэд, гэр бүлд зориулсан үзвэр үйлчилгээний бүс

Хүүхэд, гэр бүл, олон нийтэд зориулсан үзвэр үйлчилгээ, тоглоом, амралтын бүс ажиллана.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл нь албан ёсны зохицуулалт, цаг агаарын нөхцөл, нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлага болон зохион байгуулалтын нөхцөлөөс хамааран шинэчлэгдэх боломжтой.

ЗУРГИЙН ЦОМОГ

Холбоо барих

Oyunchimeg D.
buyant-ukhaa@airport.gov.mn
Нүүр хуудас руу буцах