Бүс нутгийн олон улсын хурал
Нам өндрийн эдийн засгийн форум - 2026
I. Зорилго
Forum зорилго
Дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж буй “Нам өндрийн эдийн засаг” (Low Altitude Economy)-ийн чиг хандлага, технологийн дэвшил, эрх зүйн орчны шинэчлэлийг танилцуулах, бүс нутгийн орнуудын туршлага судалгааг хуваалцах, Монгол Улсын агаарын орон зайн нөөцийг иргэний эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг тодорхойлох, эрдэмтэн судлаач, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Хурлын ерөнхий мэдээлэл
Нам өндрийн эдийн засгийн форум - 2026
- Зохион байгуулагч: Иргэний нисэхийн ерөнхий газар
- Хурлын хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр
- Байршил: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын 2 дугаар давхарт /Хурлын заал/
II. Зохион байгуулагчид
Зохион байгуулагч
- Иргэний нисэхийн ерөнхий газар
Хамтран зохион байгуулагч
Forum Хамтран зохион байгуулагч
- Батлан хамгаалахын яам
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал
- “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК
- Монголын нисгэгчгүй хэрэгслийн холбоо
III. Хамрах хүрээ ба оролцогчид
Хамрах хүрээ ба оролцогчид
Хурал нь бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд 200-300 төлөөлөгч оролцоно. Үүнд:
- Гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид;
- Иргэний нисэхийн зохицуулах байгууллагын төлөөлөл;
- Олон улсын мэргэжлийн байгууллагын төлөөлөл
- Дрон, eVTOL, агаарын тээврийн үйлдвэрлэгчид;
- Хөрөнгө оруулагчид, венчур фондын төлөөлөл;
- Их, дээд сургуулийн профессор, докторант, магистрант оюутнууд;
- Стартап, технологийн компаниудын төлөөлөл.
IV. Хурлын чиглэл
Forum чиглэл
Салбар хуралдаан 1
Нам өндрийн эдийн засгийн бодлого, эрх зүй, зохицуулалт
- Нам өндрийн эдийн засгийн олон улсын стандарт, ICAO-ийн зөвлөмж;
- Агаарын орон зайн ангилал, нам өндрийн бүсийн зохицуулалт;
- Дрон, нисэгчгүй нисэх төхөөрөмжийн бүртгэл, лицензжүүлэлтийн систем;
- U-Space ба UTM (Unmanned Traffic Management) системийн нэвтрүүлэлт;
- Нисэхийн аюулгүй ажиллагаа, иргэдийн нууцлал, өгөгдлийн хамгаалалт;
- Бүс нутгийн орнуудын эрх зүйн орчны харьцуулсан судалгаа;
- Үндэсний болон хил дамнасан нислэгийн зохицуулалт.
Салбар хуралдаан 2
Нам өндрийн эдийн засгийн бизнес, хөрөнгө оруулалтын орчин
- Нам өндрийн эдийн засгийн зах зээлийн өсөлт, ирээдүйн чиг хандлага;
- Дрон логистик, хүргэлтийн үйлчилгээний бизнес загвар;
- eVTOL ба хот хоорондын агаарын такси (Urban Air Mobility);
- Хөдөө аж ахуй, уул уурхай, барилгын дроны хэрэглээ;
- Гэнэтийн байдал, аврах ажиллагаа, эрүүл мэндийн салбарын хэрэглээ;
- Хөрөнгө оруулалт татах механизм, эрсдэл, өгөөж;
- Нам өндрийн эдийн засаг ба тогтвортой хөгжлийн зорилтууд (SDG).
Салбар хуралдаан 3
Техник, технологийн дэвшил, инновац
- Нам өндрийн агаарын төхөөрөмжийн дизайн, материал технологи:
- Цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй агаарын хөлөг;
- Хөнгөн материал, аэродинамик шийдэл;
- Зайн технологи, хүчдэлийн нягтрал.
- Хиймэл оюун ухаан ба автоматжуулалт:
- AI-д суурилсан нислэгийн удирдлагын систем;
- Дроны бөөн нислэг (swarm flight) ба хамтын ажиллагааны алгоритм;
- Машин сургалт, компьютер хараа агаарын төхөөрөмжид.
- Холбоо, навигаци, хяналтын систем:
- 5G/6G сүлжээ ба нам өндрийн нислэг;
- ADS-B, Remote ID-н стандарт;
- GNSS-ээс хамаарахгүй навигацийн шийдлүүд.
- Дэд бүтэц:
- Vertiport, droneport-ын дизайн, төлөвлөлт;
- Цэнэглэх станцын сүлжээ;
- Цаг агаарын хяналтын систем.
Салбар хуралдаан 4
Нам өндрийн эдийн засаг ба нийгэм
- Олон нийтийн ойлголт, хүлээн зөвшөөрөлт;
- Дуу чимээ, экологийн нөлөөлөл;
- Хот төлөвлөлт ба нам өндрийн нислэгийн нэгдсэн загвар;
- Хүний нөөцийн бэлтгэл, мэргэжлийн боловсролын тогтолцоо;
- Нам өндрийн эдийн засгийн ёс зүй, хариуцлагын асуудал;
- Бүс нутгийн хамтын ажиллагаа, мэдлэг солилцоо.
V. Хугацааны тов
Terms of Reference Хөтөлбөр
| Үе шат | Хугацаа |
|---|---|
| Хурлын зарлал, бүртгэл нээх | 2026.05.01 |
| Өгүүлэл, илтгэлийн товч (abstract) хүлээн авах | 2026.05.01-15 |
| Эцсийн хувилбараар өгүүлэл хүлээн авах | 2026.05.25 |
| Хурлын хөтөлбөр зарлах | 2026.05.08 |
| Хурал болох өдөр | 2026.05.30 |
VI. Хурал болох газар
Forum болох газар
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, 2 дугаар давхарын хурлын зааланд зохион байгуулагдана.
VII. Ажлын хэл
Ажлын хэл
- Монгол хэл;
- Англи хэл;
- Синхрон орчуулга хийгдэнэ (Гадаад харилцааны яам)
VIII. Илтгэл хүлээн авах шаардлага
Илтгэл хүлээн авах шаардлага
Тус хуралд тавигдах илтгэл болон танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Dronecon 2026” арга хэмжээний үндсэн загварын (Dronecon.gov.mn) дагуу бэлтгэж, дараах хаягаар цахимаар ирүүлнэ.
- Цахим шуудан: Alimaa.b@mcaa.gov.mn
- Өгүүллийн хэмжээ: 10-25 хуудас (A4)
- Формат: MS PowerPoint (.ppt)
- Хэл: Монгол эсвэл Англи
IX. Зохион байгуулалтын зардал
Зохион байгуулалтын зардал
Хурлыг зохион байгуулах зардлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын төсөв, хамтран зохион байгуулагч байгууллагуудын дэмжлэг, ивээн тэтгэгчдийн санхүүжилтээр хангана.
Хурлын хөтөлбөр
Нам өндрийн эдийн засгийн форум - 2026 хөтөлбөр
- Зохион байгуулагч: Иргэний нисэхийн ерөнхий газар
- Хамтран зохион байгуулагч: Батлан хамгаалах яам
- Хамтран зохион байгуулагч: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Хамтран зохион байгуулагч: Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал
- Хамтран зохион байгуулагч: “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК
- Хурлын хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр
- Байршил: “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын 2 дугаар давхарт /Хурлын заал/
| Цаг | хөтөлбөр |
|---|---|
| 08:00 – 09:00 | Хурлын бүртгэл |
| 09:00 – 09:20 |
Нээлтийн үйл ажиллагаа Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандаамба ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр |
| 09:20 – 09:30 | Төрийн дуулал, урлагын үзүүлбэр |
| 09:30 – 09:40 | Нэгдсэн зураг авалт |
| ҮНДСЭН ИЛТГЭЛҮҮД | |
| 09:40 – 10:00 |
Үндсэн илтгэл / Батлан хамгаалах яамны илтгэл Хурандаа Э.Гансүх Хурандаа Б.Энхзоргол |
| 10:00 – 10:20 |
ОБЕГ / “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн ашиглалт, цаашдын чиг хандлага” Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, хурандаа Д.Содномрагчаа Үндэсний аврах бригадын Нисэх төхөөрөмжийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Б.Бямбасүрэн |
| 10:20 – 10:40 | Францын THALES группийн илтгэл |
| 10:40 – 11:00 | Цайны завсарлага |
| 11:00 – 11:30 |
Нийслэлийн цахим үйлчилгээний газар / “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Хурдан клубын сайн туршлага” Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга - Ц.Борхүү |
| 11:30 – 12:00 |
Монголын дрон кодчилолын холбоо / “Монгол Улсын нам өндрийн эдийн засгийн хөгжилд хүүхэд залуусыг бэлтгэх нь” Холбооны тэргүүн- Д.Батбаяр |
| 12:00 – 13:00 | Үдийн зоог |
| 13:00 – 13:10 | Сингапурын ST ENGINEERING компанийн илтгэл |
| 13:10 – 13:20 |
АЦК / Батлан хамгаалахын салбар дахь нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хөгжил, ашиглалт Агаарын цэргийн командлалын нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийн дарга, ахмад- Б.Золбоот |
| 13:20 – 14:00 | “Нью ком” группийн илтгэл |
| 14:00 – 14:50 | БНХАУ-ын Shenzhou Yinuo Technology компанийн илтгэл |
| 14:50 – 15:00 | Монголын нисгэгчгүй хэрэгслийн холбооны илтгэл |
| 15:00 – 15:10 | Хаалтын үйл ажиллагаа |
X. Мэдээлэл, лавлагаа, бүртгэл
Мэдээлэл, лавлагаа, бүртгэл
Хурлын зохион байгуулалттай холбоотой мэдээлэл:
Иргэний нисэхийн ерөнхий газар
Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа, Улаанбаатар хот
Утас: 976-71-282212 (ажил), 976-99142195 (гар утас)
Цахим шуудан: Alimaa.b@mcaa.gov.mn
Вэб хуудас: www.dronecon.gov.mn
International Participants:
International Coordinator: Mr. Bat-Erdene
Tel: +976-71-282070 (office), +976-9924-1090 (mobile)
Цахим шуудан: Alimaa.b@mcaa.gov.mn