DRONECON 2026
MultiGP EARQ
Championship
DRONECON 2026 Олон Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн
Mongolia proudly announces the International Championship 2026, to be held under the auspices of the President of Mongolia.
Энэхүү тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөнт арга хэмжээ төдийгүй дэвшилтэт технологи, инновац, инженерчлэлийн ур чадвар, олон улсын хамтын ажиллагааг уялдуулсан өргөн хүрээний ач холбогдолтой арга хэмжээ болно.
As drone technology continues to shape the future of aviation, logistics, smart systems, and digital transformation, this event aims to inspire the next generation of pilots, developers, and innovators while opening new opportunities for global cooperation.
Тэмцээн болох өдөр: 2026 оны 05 дугаар сарын 30–31
Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, Буянт-Ухаа нисэх онгоцны буудал
- 00Өдөр
- 00Цаг
- 00Минут
- 00Секунд
- 00Өдөр
- 00Цаг
- 00Минут
- 00Секунд
Тэмцээн, Алсын хараа
Тус тэмцээн нь нээлттэй зарчмаар зохион байгуулагдах бөгөөд нээлттэйзарчмаар зохион байгуулагдах бөгөөд тив, дэлхийнбүх улс орноос тамирчид оролцох боломжтой. Тэмцээн нь дроны спортын өрсөлдөөнт төрөл болон технологийн хөгжлийн чиг хандлагыг тусгасан дараах ангиллаар зохион байгуулагдана. Үүнд:
- Ерөнхий ангилал (5" Open Class) — өндөр хурд, нарийн техник, нисгэгчийн ур чадвар шаардсан ангилал
- ЖИЖИГ ДРОНЫ АНГИЛАЛ — compact agility, speed control, and indoor precision
- Дрон хөлбөмбөг — багийн зохион байгуулалт, тактик, агаарын бөмбөгтэй өрсөлдөөний ангилал
Энэхүү олон улсын тэмцээн нь төрийн болон мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаатайгаар зохион байгуулагдаж байна..
DRONECON 2026 Тэмцээний зорилго нь:
- нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортын хөгжил, түүнтэй холбоотой технологи, инновацыг дэмжих,
- дэвшилтэт технологи, инновацын мэдлэг, харилцаа холбооны систем, техник хэрэгсэл, программ хангамж, криптографийн үндсэн ойлголтыг иргэдэд түгээн дэлгэрүүлэх,
- залуусын мэдлэг боловсрол, технологийн ур чадварыг хөгжүүлэх,
- дроны спортын хөгжилд бодит хувь нэмэр оруулах,
- үндэсний болон олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай тамирчин, баг, мэргэжилтэн бэлтгэх,
Монгол Улсыг дроны спорт, дэвшилтэт технологид суурилсан олон улсын арга хэмжээ зохион байгуулах таатай орчин бүхий улс болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино. Монгол Улс нь цахим хөгжил, инновацын бодлого, өсөн нэмэгдэж буй технологийн орчин, өргөн уудам газар нутаг, хүний нөөцийн боломжид тулгуурлан нисгэгчгүй нисэх хэрэгслийн спорт, уралдаан тэмцээн, технологийн шинэлэг шийдлийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна..
Иймд мэргэжлийн нисгэгч, дроны баг, инженер, хөгжүүлэгч, оюутан, судлаач, хөрөнгө оруулагч, технологи сонирхогч,та бүхнийг энэхүү тэмцээнд оролцож, орчин үеийн дроны гүйцэтгэл, ур чадвар, бүтээлч инженерчлэл, өрсөлдөөний шилдэг түвшинг нэг дороос мэдрэхийг урьж байна.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдах энэхүү тэмцээн нь хурд, нарийвчлал, ур чадвар, инновац, хиймэл оюун, нисгэгчгүй нисэх хэрэгслийн хөгжлийн ирээдүйг нэгтгэсэн онцгой арга хэмжээ байх болно..
ДРОНЕКОН-2026 — Инновац, ур чадвар, нислэгийн ирээдүйг нэгтгэсэн олон улсын талбар.
Official Competition Programme
DRONECON 2026 International Competition Programme
The DRONECON 2026 International Competition Programme includes participant registration, technical inspection, briefing, preliminary rounds, semi-finals, final rounds, and the official award presentation ceremony.
1 дэх өдөр — 2026 оны 05 дугаар сарын 30
Registration, Technical Inspection, Briefing, and Preliminary Round
Participant registration, technical verification, general briefing, and preliminary flights will be conducted on the first day.
Оролцогчдын бүртгэл
Дотоод, гадаадын оролцогчид, багууд болон төлөөлөгчид бүртгэлээ баталгаажуулж, мандат, оролцогчийн мэдээлэл, тэмцээний зааварчилгаа болон шаардлагатай материалыг хүлээн авна.
Техникийн үзлэг, баталгаажуулалт
Дрон, удирдлага, батарей, холбооны төхөөрөмж болон тэмцээнд ашиглах бусад тоног төхөөрөмжийг техникийн шаардлага, аюулгүй ажиллагааны нөхцөлд нийцэж байгаа эсэхийг шалгана.
Оролцогчдын нэгдсэн зааварчилгаа
Тэмцээний бүтэц, дүрэм, нислэгийн дараалал, аюулгүй ажиллагаа, онцгой нөхцөлд мөрдөх журам болон нисгэгч, дасгалжуулагч, шүүгч, техникийн багийн үүрэг хариуцлагыг танилцуулна.
Preliminary Flights and Technical Evaluation
Оролцогчид урьдчилсан шатны эхний нислэг, ур чадварын сорил, тогтвортой удирдлагын үнэлгээ болон техникийн бэлэн байдлын шалгалтад оролцоно.
Нээлтийн үйл ажиллагаанд бэлтгэх завсарлага
Оролцогчид, багууд болон зочид нээлтийн үйл ажиллагаанд оролцох бэлтгэл хангана.
DRONECON 2026 олон улсын тэмцээний нээлтийн үйл ажиллагаа
Хүндэт зочид, олон улсын төлөөлөгчид, оролцогч багууд болон тамирчдыг танилцуулж, албан ёсны нээлтийн үг, төрийн дуулал, соёл урлагийн тоглолт болон нисэхийн онцлох үзүүлбэрүүд зохион байгуулагдана.
Үдийн завсарлага
Оролцогчид амрах, хооллох, багийн дотоод бэлтгэл хийх болон талбайн үйл ажиллагаатай танилцах боломжтой.
Урьдчилсан шатны тэмцээний үргэлжлэл
Тэмцээний урьдчилсан шатны нислэгүүд үргэлжилж, оролцогчдын гүйцэтгэлийг цаг, нарийвчлал, удирдлагын тогтвортой байдал болон даалгаврын биелэлтээр үнэлнэ.
Техникийн туршилтын нислэг
Оролцогчид тэмцээний орчинд дасах нислэг хийж, холбооны дохио, техникийн тохиргоо, зам, саад, буух бүс болон нислэгийн нөхцөлийг дахин шалгана.
Урьдчилсан шатны нислэгийн үргэлжлэл
Хоцорсон нислэг, техникийн шалтгаанаар дахин орох зөвшөөрөлтэй нислэг болон нөөц оролцогчдын нислэгийг зохион байгуулна.
1 дэх өдрийн дүн, мэдээлэл
Тухайн өдрийн тэмцээний явц, урьдчилсан дүн, дараагийн өдрийн нислэгийн дараалал болон зохион байгуулалтын мэдээллийг оролцогчдод танилцуулна.
2 дахь өдөр — 2026 оны 05 дугаар сарын 31
Semi-Finals, Final Round, and Award Presentation Ceremony
Final-stage flights, results confirmation, award ceremony preparation, and the official closing ceremony will be held on the second day.
Ирц баталгаажуулалт, бэлтгэл ажиллагаа
Шигшээ шатанд оролцох оролцогчдын ирцийг баталгаажуулж, богино техникийн үзлэг хийж, тухайн өдрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон нислэгийн дарааллыг танилцуулна.
Шалгаруулалтын үргэлжлэл / Сонгон шалгаруулах шат
Урьдчилсан шатнаас шалгарсан оролцогчид нэмэлт үнэлгээний нөхцөлөөр үргэлжлүүлэн өрсөлдөж, шүүгчдийн үнэлгээ болон гүйцэтгэлийн дүнг нэгтгэнэ.
Хагас шигшээ шатны бэлтгэл
Хагас шигшээд шалгарсан оролцогчдын нислэгийн дараалал, техникийн бэлэн байдал, дүрмийн зааварчилгааг баталгаажуулна.
Хагас шигшээ шатны уралдаан
Хагас шигшээд шалгарсан оролцогчид техникийн ур чадвар, үйл ажиллагааны тогтвортой байдал, цаг, нарийвчлал болон даалгаврын гүйцэтгэлээр өрсөлдөнө. Шүүгчдийн шийдвэрээр шигшээ шатанд орох оролцогчдыг тодруулна.
Үдийн завсарлага
Оролцогчид амрах, хооллох, техникийн бэлтгэлээ шалгах болон багийн дотоод зохион байгуулалтаа хангах боломжтой.
Шигшээ шатны бэлтгэл
Шигшээд шалгарсан оролцогчид сүүлийн техникийн шалгалт хийж, шигшээ шатны дүрэм, онооны систем болон баталгаажсан нислэгийн дарааллын талаар зааварчилгаа авна
Шигшээ шатны тэмцээн
Аваргын төлөөх шигшээ шатны нислэгүүд зохион байгуулагдаж, оролцогчид хамгийн өндөр оноо, хамгийн сайн гүйцэтгэлийн төлөө өрсөлдөнө.
Дүн нэгтгэх, шагнал гардуулах бэлтгэл
Шүүгчдийн баг тэмцээний эцсийн дүнг нэгтгэн баталгаажуулж, шагнал гардуулах ёслолын бэлтгэл хийнэ.
Хаалтын үйл ажиллагаанд шилжих бэлтгэл
Оролцогч багууд, тамирчид, шүүгчид болон хүндэт зочид хаалтын үйл ажиллагаанд оролцох бэлтгэл хангана.
Хаалтын үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслол
DRONECON 2026 тэмцээний after video контент үзүүлж, хүндэт зочид, баг тамирчдыг танилцуулан, баг тамирчдад баяр хүргэж үг хэлнэ. Тэмцээний шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, хаалтын үг болон “Үдэлтийн марш”-аар арга хэмжээ өндөрлөнө. энийг дронокон стайлд оруулаад кодоор өгөөч
АЛБАН ЁСНЫ БАРИМТ БИЧИГ
ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ, ЖУРАМ
Please review the official rules and technical requirements for each DRONECON 2026 competition category.
АЛБАН ЁСНЫ БАРИМТ БИЧИГ
DRONECON 2026 Bulletin
Please review and download the official updated DRONECON 2026 bulletin below.
DRONECON 2026 Мэдээллийн эмхэтгэл
Наранбаатар Ичинхоролоо
DRONECON 2026
Цахим шуудан: info@dronecon.gov.mn
Утасны дугаар +976 9999 8871